Ч.Мөнхтуяа: Хонгор сум программын тусламжтайгаар газар эзэмших, өмчлөх шалгаруулалт зохион байгууллаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Ч.Мөнхтуяа: Хонгор сум программын тусламжтайгаар газар эзэмших, өмчлөх шалгаруулалт зохион байгууллаа

Хонгор суманд газар эзэмших, өмчлөх хүсэлтээ ирүүлсэн 9326 иргэнээс программын тусламжтай, иргэдийн хяналтад тулгуурлан ил тод байх зарчимыг баримтлан газар олголт хийхээр болсон. Тухайн программ нь санамсаргүй түүврийн аргаар сонголт хийх бөгөөд гаднаас нөлөөлөх боломжгүй гэсэн мэдээллийн аюулгүй байдал дээр аудитын дүгнэлт ирсэн учир хэн нэгэнд давуу байдал үүсгэх боломжгүй гэж ажлын хэсгийхэн мэдээлэлдээ онцлов.

Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан дагуу эзэмших зориулалтаар зулзагын голд 85 иргэнд, өмчлөх зориулалтаар гурван шар-100,  Нарлаг- 70,  Зам-18, Замчин-48 нийт 321 иргэнд газар олголоо

Санамсаргүй сонголтын аргаар газар эзэмших, өмчлөх сонгон шалгаруулалтад ашиглагдах програм хангамжийг нийлүүлэх гэрээг программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ап Пак ХХК-тай байгуулсан байна. Программын аюулгүй байдлыг хангахад Идеа дэвэломент аудитын байгууллага хамтран ажиллаж байгаа гэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button