Би хариуцлагатай асран хамгаалагч өдөрлөг боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Би хариуцлагатай асран хамгаалагч өдөрлөг боллоо

Дархан хотын Ууган сургуульд “Би хариуцлагатай асран хамгаалагч” өдөрлөг боллоо.
Эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтын үйл явцтай танилцуулж, багшийн арга зүйгээс суралцах боломж олгох,  сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “БИ ХАРИУЦЛАГАТАЙ АСРАН ХАМГААЛАГЧ” өдөрлөгт бага ангийн 18 бүлгийн 582 суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч тухайн өдрийн хичээлийг бүрэн тэмдэглэн авч, сайн олгож өөрийн хүүхдэдээ зааж өгөх үүрэгтэй оролцсон байна.

Өдөрлөгөөр:

  •  1-р ангид “Авиа таниулах” үзүүлэх хичээл
  • 2-р ангид  IQ буюу Оюуны хөгжлийн сургалтын танилцуулах хичээл
  • 3-4 р ангид ЭДҮТЭН платформоор математикийн сургалт
  • 4-5 р ангид сургуулийн сэтгэл зүйч хуваарийн дагуу зөвлөгөө сургалт
  • Асран хамгаалагчид тухайн өдрийн “Үдийн хоол”-ны амталгаа
  • Сургуулийн орчинтой танилцах үйл ажиллагаа явагджээ

Холбоотой мэдээлэл

Back to top button