Томуу, томуу төст өвчний улмаас 93 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Томуу, томуу төст өвчний улмаас 93 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 93 хүүхэд амьсгалын замын өвчлөл буюу томуу томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь 0-3 насны хүүхдүүд байна. Өндөр халуурах, огиулж бөөлжих, гүйлгэх зовиуртайгаас гадна бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, хатгалгаа болох магадлал өндөр байна.
Иймд хүүхдийн хамраас нус гоожиж, ханиалгаж, халуурсан  бол цэцэрлэг, сургуульд явуулахгүй гэрээр асарч өрхийн эмчээсээ зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Мөн хүүхдээ дулаан хувцаслах,  гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийг дур мэдэн эмчлэхээс татгалзах, олон нийтийн газраар хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button