НийгэмХураангуй мэдээ
Тэтгэвэр бодох 7 жилийг 5 жил болгосонтой холбоотой иргэдийн хүсэлтийг авч эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын хууль шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотой 2019-2023 онд 7 жилийн цалингаар тэтгэвэрээ бодуулсан иргэд 5 жилийн цалин болгох боломжтой.
1 сарын 15-аас өмнө хүсэлтээ илгээсэн иргэдийн тэтгэвэр 1 сарын 1-ээс эхлэн нэмэгдэнэ. Харин 1 сарын 15-аас хойш хүсэлтээ илгээсэн иргэдийн тэтгэвэр 2 сарын 1-ээс нэмэгдэнэ.
Иргэд заавал нийгмийн даатгалын хэлтэст ирэх шаардлагагүйгээр E-Mongolia систем эсвэл даатгуулагчийн вэб хаягаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Та дэлгэрэнгүй мэдээллийг Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 7705 7799 утсаар холбогдон аваарай