17:00-20:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэвэл цахилгааны хязгаарлалтад орохгүй – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

17:00-20:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэвэл цахилгааны хязгаарлалтад орохгүй

17:00-20:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэж чадвал тог цахилгааны хязгаарлалтад орохгүй байх боломжтой.
  • Эрчим хүчний системийн сүүлийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал оройн 19.00 цагт 1547 МВт, хамгийн их импорт 306 МВт хүрсэн байна
  • Иймд эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, цахилгаан эрчим хүчээ хэмнэж чадвал тог цахилгааны хязгаарлалтад орохгүй байх боломжтой гэж Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцаас мэдэгдлээ.
  • Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд та бүхэн хэрэглээгээ тохируулж, амьдралын дадал хэвшлээ өөрчлөх замаар эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Холбоотой мэдээлэл

Back to top button