Нярай болон бага насны хүүхэдтэй зорилтот өрхүүдэд гэрээр сувилахуй үйлчилгээ үзүүлж эхэллээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Нярай болон бага насны хүүхэдтэй зорилтот өрхүүдэд гэрээр сувилахуй үйлчилгээ үзүүлж эхэллээ

Бага насны хүүхдүүд өвдөж, хүндэрсэн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад гарсны дараа гэрээр асаргаа сувилгааг сайн хийх шаардлагатай. Хүйтний эрч чанга, олон хүнтэй газраас бага насны хүүхэд дагуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа энэ үед өрхийн эрүүл мэндийн төвөөс сувилахуйн баг гаргаж гэрийн сувилахуйн үйлчилгээг үзүүлж байна.

Бага насны олон хүүхэдтэй, ханиад хүрч хүндэрч эмнэлэгт хэвтээд гарсан, нярайтай гээд өрхийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нэн шаардлагатай байгаа өрхүүдийн судалгаанд үндэслэн явуулын баг гэрээр тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Нярай хүүхэдтэй, олон бага насны хүүхэдтэй, өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө холбогдож гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ авч болох юм байна.

Бидний очсон Медс тоб өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 200 орчим айлд гэрээр эрүүл мэндэд тусламж үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн бол бусад өрхийн эрүүл мэндийн төвүүд ч мөн адил шаардлагатай зорилтот бүлгийн өрхүүдэд хүрч ажиллаж байгаа юм байна

Холбоотой мэдээлэл

Back to top button