Г.Баттөгс: Эмнэлгээс гараад гэрийн асаргаа хангалтгүй байгаагаас хүүхэд хүндэрч байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Г.Баттөгс: Эмнэлгээс гараад гэрийн асаргаа хангалтгүй байгаагаас хүүхэд хүндэрч байна

Гэрийн асаргаа маш чухал, нэг хатгалгаа сарын дараа эдгэрнэ. Эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгээд гарахдаа гэрийн асаргаа хангалттай сайн хийж чадахгүй байгаа нь хүүхэд эргээд хүндэрч ирэхэд хүргэж байна. Хүүхдийн тасгийн ачаалал энэ өдрүүдэд маш өндөр байна. Ачаалал амралтын өдөр 140-200, амбулаториор 100, үдээс 16 цагаас хойш 70-80 хүүхэд ирж үзүүлж байна.

Вирусийн гаралтай ханиадны тархалт өндөр байгаа энэ үед ковидын үед халдвар хамгаалалтаа барьсан шиг энгийн дэглэм барьж байгаа тохиолдолд ханиад томуугаар өвчлөхгүй байх, халдварыг бууруулах бүрэн боломжтой гэж хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Баттөгс зөвлөж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа ээжүүдийн хувьд хүүхдийн тасгийн орны хүрэлцээ хангамжийг сайжруулах, эмч нарын тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байв.

Холбоотой мэдээлэл

Back to top button