Хэвтэн эмчлүүлэгчид: Хүүхдийн тасгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хэвтэн эмчлүүлэгчид: Хүүхдийн тасгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна

Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын хамтарсан баг өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаа. Ханиад томууны дэгдэлт өндөр, тус тасгийн ачаалал их байгаа энэ үед ямар зохион байгуулалт хийх асуудлаар газар дээр нь ярилцаж тодорхой шийдвэр гарахыг зорьсон байна.

Манай сурвалжлах багийн хувьд хүүхдэдээ авч хэвтэн эмчлүүлж байгаа ээжүүдийн сэтгэгдлийг сонслоо. Ханиад хүрсэн, өндөр халуурсан хүүхдүүд маш ирж байна. Эмч сувилагч нар өөрт байгаа боломжийнхоо хэмжээнд л хүрч ажиллаж байх шиг байна. Гол нь үзүүлэхэд нэг эмчид ноогдох хүүхдийн тоо олон, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд орны тоог нэмэх хэрэгтэй гэж ярьж байсан юм.

Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд ханиад томууны дэгдэлт ихтэй энэ үед яаралтай хүлээн авахад шаардлагатай нөөцийн өрөө бэлтгэж шөнө оройн цагаар ирсэн хүүхдүүдийг хүлээн авах, бусад өвчлөл багатай байгаа тасгуудаас ор сэлгэн шилжүүлэх, эрүүл мэндийн газрын гурван давхарт байгаа ахмадын тасагт хүүхдүүд хүлээн авах зохицуулалтыг хийж ажиллахаар болно гэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button