НийгэмХураангуй мэдээ
Автомашинаа галлаж асаах гэж байгаад машин, байшингаа шатаажээ
Энэ сарын 20-нд авто машинаа доороос нь галаар халаан асаах гэж байгаад машинаа болон байшингаа шатаасан хэрэг гарчээ. Энэ үеэр хүний амь нас эрсдээгүй байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотой тээврийн хэрэгслүүд асахгүй байх тохиолдлууд гарч байна. Ийм үед зориулалтын бус халаагуураар машинаа халааж эрсдэл үүсгэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна