НийгэмХураангуй мэдээ
Төр хувийн хэвшлийг дэмжих тухай хууль ирэх сарын 1-ээс хэрэгжинэ
Засгийн газрын хуралдаанаар “Төр хувийн хэвшлийг дэмжих тухай” хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам аргачлалыг хэлэлцэж баталжээ
Энэхүү хууль нь хувийн хэвшил-төртэй урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг зохицуулж, дараах зориултуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
– Хөгжлийн дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх
– Төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
– Дэд бүтэц төрийн үйлчилгээний салбарт өрсөлдөөнд суурилсан шинэчлэл нэвтрүүлэх
– Төсвийн ачааллыг урт хугацаанд буруулах
– Хувийн хэвшилд бизнесийн шинэ зах зээл нээж өгөх
– Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх
– Урт хугацааны тогтвортой бизнес хөгжих