НийгэмХураангуй мэдээ
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан ЭМД-д 79,200 төгрөг төлнө
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ЭМД-ын шимтгэл дараах байдлаар нэмэгдэх болжээ
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 % буюу 79,200 төгрөг төлнө. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүн ХХДХ-ний 2 % буюу сард 13,200 төгрөг, жилд 158,400 төгрөг төлнө
Даатгуулагч та Ebarimt аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.