Ц.Батсүрэн: Хорвоод мэндэлж буй бяцхан иргэдийн анхны хувцсыг нь үе дамжин бэлтгэж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Ц.Батсүрэн: Хорвоод мэндэлж буй бяцхан иргэдийн анхны хувцсыг нь үе дамжин бэлтгэж байна

Гуч гаруй жилийн өмнө ах эгч дүүс гэр бүлийнхэн шинэ иргэддээ хүлээн авч байсан баярт мөчид ээж минь сэтгэлд нийцсэн өлгий олдохгүй их л сандарч байсан гэдэг. Нэхийд ажилладаг байсан түүний хувьд Өлгий бэлтгэж оёж эхэлсэн нь өнөөдрийн өлгий дэлгүүр үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан юм гэж тэрээр ярив.

Өлгий дэлгүүрийнхэнд хорвоод мэндэлж буй бяцхан иргэддээ зориулан монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн нярайн дом бүхий бяцхан бэлгийг өлгий авсан хүн бүрд бэлэглэдэг байна. Төрх тасагт байгаа шинэ хүндээ очихоор догдлох аавуудын ажлыг тусалж бяцхан бэлэг хүмүүсийн сэтгэлд нийцдэг гэв.

Олон жилийн хугацаанд хорвоод мэндэлж буй бяцхан иргэдийн анхны хувцас бэлтгэж ирсэн өлгий брэнд Ариухан бумбардай вакум савлагаатай ариутгасан өлгийн багцаа худалдаанд гаргажээ. Даавуугаа угаах уу гэдэг аавуудын асуултад шаардлагагүй гээд ариутгасан багцаа зөвлөдөг болжээ.

Вакум савлагаатай нярайн багцаас гадна эх нярайд зориулан Төрх өрөөний багц бэлтгэсэн нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болжээ. Төрөх өрөөнд тулгар биетэй ээжийн гарт ойрхон байх бүхнийг төрх өрөөний багцад багтаасан нь бас нэг шинэлэг үйлчилгээ болсон байна.

Өлгий дэлгүүрийнхэн нөөц боломждоо тулгуурлан эх нярайд хэрэгтэй бүхнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ, цэцэрлэгийн нэг цэгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байна. Тэд 2005 оноос хойш Дархан цэцэрлэгийн хүүхдүүд өлгий дэлгүүрээс гарын алчуур таних тэмдгээс эхлээд хөнжил гудасны углаа гээд цэцэрлэгт орох бэлтгэлээ хангадаг болжээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button