НийгэмХураангуй мэдээ
Мөс цөмрөх аюултайг анхааруулж байна
Дархан-Уул аймгийн Хараа голын мөсний зузаан 55-75 см орчим байгаа хэдий ч гол уртынхаа дагуу мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин, тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, иргэд голын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй, бусад үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна