НийгэмХураангуй мэдээ
0-14 насны хүүхдүүд гэртээ осол гэмтэлд өртөх тохиолдол их байна
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 6 сард 102096 осол гэмтлийн тохиолдлууд бүртгэгджээ. Нийт тохиолдлын 90,4% санамсаргүй байдлаар, 9,6% санаатайгаар амь насаа гэмтээсэн тохиолдол байна. 0-14 насны хүүхдүүд гэртээ байхдаа осол гэмтэлд өртөх тохиолдол хамгийн өндөр хувийг эзэлж байна
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2300 гаруй осол гэмтэл өмнөх онд бүртгэгдсэн. Тодруулбал, бага насны хүүхэд тоглоомын талбай, спорт хэрэгсэл дээр тоглож байгаад гэмтсэн 48 тохиолдол, цана чаргаар гулгаж байгаад гэмтсэн 10 тохиолдол бүртгэгдсэн байна.