НийгэмХураангуй мэдээ
Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлсэн хүүхдүүдийн зардлын 50 хувийг буцаан олгодог болно
Монгол улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин бий. Эдгээр өвчнөөр гадаадад эмчлүүлсэн иргэдэд өнгөрсөн хугацаанд зардлын 5 хувийг Эрүүл мэндийн сайдын багцаас олгож ирсэн. Тэгвэл гадаадад эмчилгээ оношилгоо хийлгэсэн зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих сангаас буцаан олгохоор болжээ.
Ингэснээр хүүхдийн эмчилгээний зардлын 50%, насанд хүрэгчдийн зардлын 20 хувийг эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог болно