Дархан хотын өвлийн наадамд 12 аймгийн 216 харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хотын өвлийн наадамд 12 аймгийн 216 харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо

“Хойд бүсийн Мөсөн сурын чуулга харваа-2024” тэмцээн Дархан-Уул аймгийн “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д 1-р сарын 13,14-ны өдрүүдэд болж  тэмцээнд нийт 12 аймгийн 216 харваачид оролцож цэц мэргэнээ сорилоо.

Цуваа харвааны төрөлд

  • 1-р байр Д.Бат-Эрдэнэ
  • 2-р байр Д.Өвгөнхүү
  • 3-р байр Н.Алтансүх
  • 4-р байр Ж.Норовчомбо
  • 5-р байр Э.Цэрэнчимэд
  • 6-р байр Б.Нацгаа
  • 7-р байр Б.Загдзүсэм
  • 8-р байр Д.Дарханбат
  • 9-р байр Б.Наранбаатар
  • 10-р байр А.Наранхүү нар амжилт үзүүллээ.

Багийн харвааны төрөлд

  • 1-р байр Хөвсгөл аймгийн Давгадорж ахлагчтай баг
  • 2-р байр Баян-Өлгий аймгийн Энхсайхан ахлагчтай баг
  • 3-р байр Сэлэнгэ аймгийн Чулуун-Эрдэнэ ахлагчтай баг шалгарчээ.

Нийт харваачдаас Спортын мастер-8, Спортын дэд мастер-3, Аймгийн цол-5 харваач амжилтаа бататган болзол хангалаа. Дархан-Уул аймгаас Спортын мастер цолны болзол П.Чулуун Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул “Дархан цэц” багийн харваач, Б.Ганбаяр Говь-Алтай аймгийн уугуул “Дархан цэц” багийн харваач хангасан байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button