Gangwon-2024 Залуучуудын Өвлийн Олимпод Дархан хотын тамирчин Н.Нандинцэцэг оролцож байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Gangwon-2024 Залуучуудын Өвлийн Олимпод Дархан хотын тамирчин Н.Нандинцэцэг оролцож байна

Gangwon-2024 Залуучуудын Өвлийн Олимп Солонгос улсад нээлтээ хийлээ. Тус олимпд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн 11-3 ангийн сурагч гүйлтийн цанын спортын мастер Н.Нандинцэцэг оролцож байна.
 2024 оны нэгдүгээр сарын 19-с хоёрдугаар сарын 1-ий хооронд болох уг наадамд 70 орны 1900 тамирчин 7 спортын 15 төрөлд олимпын аваргуудаа тодруулах юм.
Наранбатын Нандинцэцэг нь Монголын хүүхдийн спортын 7-р их наадмын өвөл зуны төрөл болох цана, хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож, 2-р төрлөөс медаль хүртсэн Дархан-Уул аймгийн анхдагч тамирчин юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Холбоотой мэдээлэл

Back to top button