НийгэмХураангуй мэдээ
Дарханы тамирчид гүйлтийн цанын тэмцээнээс есөн медалийн эзэд боллоо
Булган аймгийн Тэшиг суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Анхдагчдын цом” гүйлтийн цанын олон хотуудын аварга шалгаруулах тэмцээн 01-р сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 10 орчим аймгийн 100 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.
Тус тэмцээнд БТСГ-ын Цанын багш, дасгалжуулагч, спортын мастeр Б.Ховор-Эрдэнээр ахлуулсан Дархан-Уул аймгийн баг, тамирчид амжилттай оролцож, есөн медалийн эзэд болжээ.
Тухайлбал:
- 15-16 насны ангилалд “Од” цогцолбор 10-5 ангийн сурагч, спортын мастер Г.Бат-Ундрал Алт, мөнгөн мeдаль
- 10 хүртэлх насны ангилалд 9-р сургуулийн 3а ангийн сурагч Х.Энхзориг мөнгө, хүрэл мeдаль
- 9р сургуулийн 4e ангийн сурагч А.Билгүүнмэргэн Алт, мөнгөн мeдаль хүртсэн
- 10 хүртэлх насны охидын ангилалд Х.Шинээ Алт, мөнгөн мeдаль
- “Од” цогцолбор сургуулийн 4-2 ангийн сурагч Э.Энхрийлэн хүрэл мeдаль хүртжээ.