Ахмадын хөгжлийн төв эмнэлгийн зориулалтын машинтай боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Ахмадын хөгжлийн төв эмнэлгийн зориулалтын машинтай боллоо

Дархан-Уул аймаг, Кёнги аймгийн ИТХ найрсаг хамтын ажиллагааг эхлүүлсний 10 жилийн ой 2023 онд тохиосон. Тус ойн баярыг тохиолдуулан өнгөрсөн 7-р сард БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын дарга Ём Жонг Хён тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийх үеэрээ Ахмадын хөгжлийн төв ОНӨУТҮГ-ийн үйл ажиллагаатай танилцаж, автомашин бэлэглэхээр бэлгэдэлт түлхүүрийг гардуулан өгсөн юм.
Кёнгичуудын ирүүлсэн иж бүрэн тоноглолтой эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадал бүхий зориулалтын автомашиныг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дарга С.Насанбат өнөөдөр гардуулан өглөө. Тэрээр Кёнгичуудын мэндчилгээг уламжлан “Ахмад буурлуудуудаа ачлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Кёнгичуудын энэ удаагийн дэмжлэг чухал ач холбогдолтой. Тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх нь дамжиггүй. Шинээр нэвтрүүлсэн гэрээр асаргаа, тусламж үзүүлэх үйлчилгээгээ тогтмолжуулж, улам сайжруулан ажиллаарай” гэж албан хаагчдаас хүсээд, ахмад буурлууддаа эрүүл энх байхыг ерөөлөө.
Урьдчилсан судалгаагаар Дархан-Уул аймагт 13 мянга орчим ахмад настан ажиллаж амьдардаг. Тэдний 1200 орчим нь байнгын асаргаанд байдаг гэсэн судалгаа бий. 2023 онд ахмадын хөгжлийн төвөөс эмч, сувилагч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, асаргааны ажилтан гэсэн олон мэргэжлийн багаар гэрээр асаргаа тусламж үзүүлэх ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-г шинээр нутагшуулсан. Мөн олон мэргэжлийн багтаа ажил үйлчилгээ уялдах төрийн болон ТББ, иргэд, сайн дурын ажилтнуудыг урин оролцуулдаг шинэлэг хэлбэрийг хэвшүүлээд байна. өнгөрсөн онд нийтдээ 741 ахмад настанд хүрч үйлчлээд байгаа юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button