Гадаад багш нарт сар шинийн баяр өвөрмөц сайхан дурсамж үлдээсэн байна – Цэц.МН
ДэлхийНийгэмХураангуй мэдээ

Гадаад багш нарт сар шинийн баяр өвөрмөц сайхан дурсамж үлдээсэн байна

Өв соёл, ёс заншлаа дээдлэн хотол олноороо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баярыг тохиолдуулан 19-р сургуулийн хамт олон “Дөрвөн бэрх” тэмцээн зохион байгууллаа.

Хос хэлтэй сурагчид бэлтгэдэг тус сургуулийн хувьд гадаад багш нартаа өв соёл, уламжлал, ёс заншлаа сурталчлах зорилгоор монгол ахуй, бэлгэдэл, тоглоом наадгайг сургаж хамтдаа баг болон тэмцээн уралдаандаа оролцдог байна.

Энэ жилийн хувьд тус сургуульд АНУ, Герман, Швейцарь зэрэг орнуудаас ирсэн багш нар ажиллаж байгаа юм байна.

Ураг төрлөөрөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баяр хамгийн сонирхолтой, сайхан сэтгэгдэл үлдээсэн гэж гадаад багш нар онцолж байсан юм.

Багш нар ардын дуу, монгол бүжиг, хөгжим, шагай наадгай,дайралцаа үг бэлэг дэмбэрлийн үг зэргээр ур чадвараа сорин үндэсний хувцсаараа гоёж “Дөрвөн бэрх” тэмцээндээ амжилттай оролцлоо.

Холбоотой мэдээлэл

Back to top button