Д.Сэлэнгэ: Сахрыг цэвэр зөгийн балаар орлуулж эрүүл мэнддээ хамгаалдаг
Зөгийн бал бол байгалийн гаралтай, зарим өвчнийг анагаах шидтэй учир шингэн алт гэж нэрлэгддэг. Орчин үед хүмүүс эрүүл хооллолтыг эрхэмлэх болж өдөр тутмын сахрын хэрэгцээгээ аль болох байгалийн бүтээгдэхүүн буюу зөгийн балаас авах гэж хичээх болсон байна. Цэвэр зөгийн бал хэрэглэх нь жин нэмэхгүй, ходоод хамгаалах гэх мэт эрүүл мэнд гоо сайхны олон талын ач тустай байна.
Д.Сэлэнгэ: Миний хувьд зөгийн аж ахуй эрхэлж эхэлснээс хойш хүнс болон гоо сайхандаа цэвэр зөгийн балаа тогтмол хэрэглэж байна. Худалдаанаас ундаа авдаггүй. Байгалийн цэвэр жимсийг зөгийн балаараа амтлаад хүүхдүүддээ өгдөг. Нарийн боов хийх, тараг уухдаа ч зөгийн балаар элсэн чихрийг орлуулдаг. Гарын доорх материалтай хольж гоо сайхандаа хэрэглэдэг. Зөгийн бал бол маш өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн
“Золбоо брэнд” жилд 5-7 тонн цэвэр зөгийн бал хурааж зах зээлд нийлүүлж байна. Бид цэвэр зөгийн балаа хүн бүрд хэрэглүүлэх зорилгоор эдийн засагт хэмнэлттэй маш олон савлагаатай худалдаанд гаргадаг байна. Эрүүл мэндээ хамгаалж байгалийн сахар хэрэглэхийг уриалав.