БусадНийгэмХураангуй мэдээ
Иргэд эмчийн үзлэгийн цаг, шинжилгээний хариуг киоск машинаас авах боломжтой
Найрамдал төслөөс Ухаалаг Дархан хөтөлбөрийн хүрээнд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт Е-Health системийн хөгжүүлэлт хийсэн байна.
Eclinic төхөөрөмж эмнэлгээр үйлчилгүүлэгчдэд онлайнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цаг авах, захиалах, шинжилгээний хариу өгөх зэрэг боломжуудыг бий болно гэж үзэж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд эмнэлгийн цахим бүртгэлийн ачаалал бууруулах, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг хангах, зохион байгуулалтыг сайжруулна гэж үзэж байгаа бол иргэдийн хувьд эмнэлэгт олон удаа ирж буцах шаардлагагүй, дугаарт зогсохгүй, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх ач холбогдолтой юм.