Энэ сарын 15-аас нөөцийн мах худалдаанд гарна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Энэ сарын 15-аас нөөцийн мах худалдаанд гарна

Энэ жилийн тухайд 47 хүнсний дэлгүүр худалдахаар саналаа хүргүүлсэн бөгөөд гэрээг аймгийн засаг даргатай байгуулна. Гэрээ байгуулж дууссан тохиолдолд гуравдугаар сарын 15-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жилийн нөөцийн махыг “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэн нийлүүлж байна.
Нийт 140 тн мах бэлтгэснээс үхрийн ястай мах 63 тн буюу өмнөх оноос 2 тн бага, хонь 70 тн буюу өмнөх оноос 12 тн илүү, ямаа 7 тн буюу өмнөх оноос 500 килограмаар илүү нөөцөлж бэлтгэжээ.
Үнийн тухайд үхрийн ястай мах нэг кг нь 10800 төгрөг, хонины ястай мах нэг кг нь 9000 төгрөг, ямааны ястай мах нэг кг нь 7500 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button