Яаралтай тусламжийн тасагт ирсэн согтуу иргэд хүндрэл учруулж байна
Дархан Нэгдсэн Эмнэлэг цахим хуудаст “Согтуу иргэд эмнэлэгт хүндрэл учруулж байна” гэсэн пост нийтэлжээ.
Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт архи уусан иргэд үүргээ гүйцэтгэж буй иргэд эмч, сувилагч, үйлчлэгч нарыг доромжлох, гүжирдэх үйлдлүүд нь байнга давтагдаж, энэ нь энгийн үзэгдэл болсон төдийгүй тэд эмнэлгийн эд хогшлыг эвддэг.
Олон хүн үйлчлүүлдэг тус газарт хохирол учруулаад хариуцлагаа хүлээдэггүй, хохирлоо барагдуулдаггүй, мөнгө байхгүй гээд хэнэггүйхэн зогсдог согтуучуудыг яах вэ гэж халаглан бичсэн байна.
Тус тасагт өдөрт дунджаар согтууруулах ундаа хэрэглэсэн, эмнэлгийн тусламж авах шаардлагатай 2-3 хүн ирдэг бол 3 сарын 12-ны байдлаар өдөрт ирэх согтуу үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж 19, архины хордлогоор 11 хүн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Шөнө нь хоног төөрүүлж, эмчилгээ сувилгаа хийлгээд, өглөө гараад явдаг хүмүүс ч байна гэжээ.