Буян захын түрээслэгчид гэр нь шатсан нэгэндээ хандив өглөө – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Буян захын түрээслэгчид гэр нь шатсан нэгэндээ хандив өглөө

Дархан сумын малчин багт амьдардаг залуу хосуудын гэрт гал гарсан байна. Өмссөн хувцастайгаа үлдсэн гэр бүл бага насны хоёр хүүхэдтэй. Эхнэр нь Буян захад лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг байна.

Тус захын 100 орчим түрээслэгчдийн төлөөлөл нийлж зардаг бараа, бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм. Мөн “Тээвэр Дархан” компанийн зүгээс түрээсийн төлбөрөөс хөнгөлж, мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Нэр нь мэдэхгүй, зүсийг нь хараагүй ч нэгэн дээвэр доор үйл ажиллагаа явуулдаг учир ямар ч үед бие биеэ гэсэн халуун сэтгэл тэднийг нэг гэр бүл шиг болгож, ямар ч үед дэмнэн тусалж байдаг гэдгийг хамт олны зүгээс хэлж байлаа.

Орон гэрээ галд алдсан ч ах дүүсийн дэмээр шинэ таван ханатай гэрээ барьж байхад нь хамт олныхон халуун сэтгэл хүйтэн өдрийн жаврыг үргээж, энэ гэр бүлд халуун сайхан сэтгэлийг мэдрүүлсэн юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button