НийгэмХураангуй мэдээ
Би хүүхдэд электрон тамхи зарахгүй аян өрнөж байна
Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Би хүүхдэд электрон тамхи зарахгүй!” нөлөөллийн үйл ажиллагаа эхлүүлж, хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд нэгдэж байна.
Өсвөр үеийнхний чимээгүй тахал болсон электрон тамхи хэтрүүлэн хэрэглэхэд толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг хүний биед маш хортой гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Ийм бидний гэрэлт ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө иргэд та бүхнийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.