Эмэгтэйчүүдийн ордон оёдолчин бэлтгэх сургалтын төвтэй боллоо
Өөртөө нийцүүлэн цор ганц загварлаг хувцас оёж өмсөх нууцхан хүсэл бүсгүй хүн бүрд бий. Энэ хүсэлдээ хөтлөгдөн оёдолд суралцаж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, бүр цаашлаад томоохон үйлдвэртэй болсон эмэгтэйчүүдийн сайн жишээ олон байдаг.
Оёдол, эсгүүрт суралцах сонирхолтой эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн ордон, Гүүд Нэйборс ОУБ-ын мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжил олгох сургалтын төв” үүд хаалгаа нээлээ.
30 орчим жилийн туршлагатай мэргэжлийн багш удирдан анхны хичээлээ эхлүүлж буй тус төвд одоогоор европ болон үндэсний хувцасны сургалт эхэлж байна. Бүсгүйчүүд сургалтад хамрагдаж мэргэжлийн сертификат болох бөгөөд ажлын байранд зуучлагдах боломжтой юм.
Үе шаттай сургалтын үр дүнд олон ээжүүд өрхийн үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хөдөлмөрөөрөө хорших боломжтой гэж үзэж байна.