Зураач С.Мөнгөнзулийн Дөрвөн улирал бүтээл гоёмсог торгон алчуурт дэлгэгдэнэ – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Зураач С.Мөнгөнзулийн Дөрвөн улирал бүтээл гоёмсог торгон алчуурт дэлгэгдэнэ

Дотоод гоо сайхан нь цаг ямагт нууцлаг байдаг эмэгтэйчүүдийг зурах дуртай уран бүтээлчийн хувьд торгон дээр өөрийн бүтээлээ гаргаж, хонгорхон аальтай бүсгүйчүүдэд дурсгах гоёхон бүтээлийн эзэн болсондоо баяртай байлаа.

“Дөрвөн-Улирал” алчуур худалдаанд гарлаа. Дарханы зураач эмэгтэйн Дөрвөн улирал бүтээлийг Дарханы үйлдвэрлэгч эмэгтэй торгон дээр амилуулан урласан нь энэ бөгөөд орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор соёлын бүтээл өв болон худалдаанд гарч байгаа юм байна.

Дарханы бүсгүйчүүд сургалтын төвийн багш, зураач С.Мөнгөнзулийн “Дөрвөн улирал” гоёмсог торгон алчуур нь ЭМЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ дэмждэг гэдгийн бодит илэрхийлэл бэлэг тэмдэг болох БҮТЭЭЛ юм гэдгийг онцолж байлаа.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button