Азтай үзэгч байшингаа дулаалуулах эрхийн эзэн боллоо – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Азтай үзэгч байшингаа дулаалуулах эрхийн эзэн боллоо

TEDxDarkhan salon “REimagine” “Шинээр төсөөлцгөөе” үйл ажиллагааны төгсгөл үзэгчдийн дундаас азтан тодруулсан бөгөөд азтай үзэгч байшингаа дулаалуулах эрхийн эзэн боллоо.

Азтанд TEDxDarkhan salon “REimagine” “Шинээр төсөөлцгөөе” үйл ажиллагааны хамтран зохион байгуулагч “Монгол Базальт” ХК-ийн зүгээс 3,500,000 мянган төгрөгийн үнэ бүхий базальт чулуун хөвөн дулаалга авч байшингаа дулаалах эрхийн бичиг өглөө.

TEDxDarkhan үйл ажиллагааны үеэр азтай үзэгч тодруулан оюундаа хөрөнгө оруулалт хийж буй үйл явцыг дэмжиж тусгай бэлэг гардуулан өгдөг уламжлалтай. Өнгөрсөн жил азтан болсон үзэгч гар усны эзэн болж байсан бол энэ удаад өөрийн байшингаа дулаалуулах эрхийн эзэн боллоо.

Холбоотой мэдээлэл

Back to top button