Хүндийн өргөлтийн өсвөрийн тамирчид 17 алт, 15 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байна
ОУХМ М.Сэлэнгэбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид Хэнтий аймгийн Бор –Өндөр суманд болсон 2024 оны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байна.
16 байгууллагын 190 тамирчин оролцсон хүндийн өргөлтийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 17 алт, 15 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр эмэгтэй төрөлд дэд байрын шагнал хүртсэн амжилт үзүүлсэн байна.
ОУХМ М.Сэлэнгэбаатар дасгалжуулагчийн хувьд амьдралынхаа 45 жилийг хүндийн өргөлтийн спорттой холбосон бөгөөд өнгөрсөн жилүүдэд дасгалжуулсан шавь нараас нь Дэлхийн аварга, ази, тивийн аваргаар шалгарч эх орныхоо нэрийн хуудсыг өндөрт өргөсөн шилдэг тамирчид төрөн гарсан байна. ОУХМ 10 гаруй, Спортын мастер 20 гаруй зэрэгтэй цолтой спортын шилдгүүдийг өлгийдөн авсан байна.