Дархан ONDO боллоо
Монгол залуусынхаа хөгжүүлсэн технологийг ашиглан, орчин үеийн стандартын дагуу үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “ONDO” компани Монгол улсын хоёр дахь том хот болох Дархан “залуусын” хотруу сүлжээгээ тэлж, анхны станцуудаа асаалаа.
Саяхныг болтол зөвхөн Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байсан ONDO-гийн сүлжээг бусад хот, орон нутгуудад хэзээ орох талаарх асуулт хүмүүсийн дунд их байсан билээ. Олон хүний анхаарлын төвд байсан энэ асуултанд эхний хариултыг өгч ийнхүү орон нутагруу анхны сүлжээ тэлэлтээ хийсэн нь энэ юм.
/ondo.mn/
Сүлжээ тэлэлтийн ажил цаашид үргэлжилж, тун удахгүй шинэ газруудад сүлжээ оруулахаар ONDO-гийн залуус ажиллацгааж байгаа ажээ. ONDO-гийн станцууд асах дараагийн байршил хаана байх талаарх хүлээлт өндөр байна.
Ташрамд дуулгахад ONDO нийт хэрэглэгчдэдээ зориулан илүү их дататай, илүү их хэмнэлттэй сарын багцуудаа идэвхжүүлээд байгаа юм. Та ердөө 9,000 төгрөг төлөөд бүтэн сарын турш ашиглах 30GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 30 минутын ярины эрхтэй сарын багц авах боломжтой бөгөөд 50GB дата, сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 50 минут ярих эрхтэй багцыг 15,000 төгрөгөөр идэвхжүүлэх боломжтой ажээ. Харин интернэтийг алхам тутамдаа хэрэглэж байдаг дата мангасууддаа зориулан 80GB дата, сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээнд 80 минут ярих боломжтой 20,000 мянган төгрөгийн багцаа гаргаад байна
Улаанбаатар хотоос гаднах анхны хэрэглэгчид болох Дарханчууд энэхүү шинэ багцын мөн анхны хэрэглэгч болох боломж ийнхүү бүрдлээ. Мөн сүлжээ тэлснээ тохиолдуулан Дарханы нийт хэрэглэгчдэдээ ONDO.mn сайтаас Darkhan гэсэн купон кодыг ашиглан 111GB хугацаагүй датаг 30 хувь хямдруулан авах эрхийг бэлэглэж байгаа юм.