Картон цаасаар тагласан траншейны нүхэнд хүүхэд унажээ
Нэгэн иргэн: Арай ч дээ! Таггүй траншейны нүхийг таглаж болоогүй юм уу ? Тагладаггүй юмаа гэхэд онгорхой орхиж болоогүй юм уу. Ядаж онгорхой байсан бол онгорхой байна гэж харна шүү дээ.
“Траншейны нүхийг таглаад картон цаас тавьсан байж арай ч дээ. Хүүхэд маань гэрээсээ гараад тоглож байгаад нүх рүү унаад үхэх дөхлөө. Хамт явж байсан хүүхдүүд нь том хүн дуудаж арай хийж амьд үлдлээ. Ямар аймар юм. Энэ асуудлыг хэн хариуцах вэ? Хаана хандах ёстой вэ ? Хүүхэд минь амиа алдсан бол яах вэ? Хүүхэд гэрээсээ гараад тоглох ч боломжгүй болсон юм уу” гэж нэгэн ээж цахим орчинд бухимдлаа илэрхийлжээ.
Иргэн: Та нар өөрсдөө үр хүүхэдгүй алуурчид уу? Хүүхэд гэмтсэн дээрээс нь маш их цочролд орсон байна. Нүхэнд унаад бохирт шивэх шахаад гарсан шүү дээ гэжээ.
Таггүй траншейныг тойрсон асуудал гаргахгүй байхын тулд сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээ болгон нийтэллээ