Дарханы спорт цогцолбор 7 сарын 1-нд ашиглалтад орно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дарханы спорт цогцолбор 7 сарын 1-нд ашиглалтад орно

Дарханы спорт цогцолборын ажил 10 гаруй жил дуншиж иргэдийн бухимдалыг төрүүлж байсан. Гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Нэмбар” ХХК-ны хариуцлагагүй байдлаас үүдэн барилгын ажил удааширсан. Иймд гэрээг цуцалж тендер зарлан Зэвсэгт хүчний барилгын 017-р ангитай гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.

Зэвсэгт хүчний барилгын 017-р ангийн тухайд 70 жилийн түүхтэй зэвсэгт хүчний барилгын хамгийн том хороо юм. Одоогоор 5 блокт 160 төрийн албан хаагч ажиллаж 10 хоногийн хугацаанд хийх ёстой ажлынхаа 10 орчим хувийг хийгээд байна.

Дарханы шинэ Спорт цогцолборын А, Б заал болон гадна тохижилтын ажил 7-р сарын 1-нд дуусаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

А болон Б зааланд лед дэлгэц, сагсны шид, агааржуулалт, гэрэл гэх мэт тоноглолуудыг хийх үлдсэн бөгөөд 7-р сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулах зорилтыг тавиад байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button