Дархан хотод явган алхалтын фэстивал болно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хотод явган алхалтын фэстивал болно

DARKHAN WALKING FESTIVAL – 50 уртын явган алхалтын хөтөлбөрийг хүргэж байна

Дархан хот нь Монгол улсад анх удаагаа явган алхалтын замын Олон улсын тэмдэг, тэмдэглэгээний стандарт нэвтрүүлсэн хот газар болж буй бөгөөд энэхүү тэмдэг, тэмдэглэгээ бүхий замын нээлтийн үйл ажиллагааг Монголын Явган алхалтын холбоотой хамтран зохион байгуулах, нийтэд сурталчлан таниулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, дасгал хөдөлгөөнийг дадал болгоход уриалах зорилготой болно. 

Мөн Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс зохион байгуулж буй “Энэ жилдээ – Эрүүл жиндээ” – 2 аян улс даяар хэрэгжиж буй аяны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, Дархан хотын аялалын жуулчлалын томоохон бүтээгдэхүүнийг нийтэд таниулах болно.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбоо

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • Дархан-Уул аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газар
  • Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар
  • Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
  • Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар
  • Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:

  • Монголын явган алхалтын холбоо
  • Эрүүл мэндийн яам
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

ХУГАЦАА:

– Цаг хугацаа: 2024.04.27-ний 08:00 – 09:00 цагт бүртгэлийн үйл ажиллагаа эхэлнэ. Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд нээлтийн үйл ажиллагаа 09:00 эхлэн зохион байгуулагдана.

2024.04.28-ны орой 19:00 цагт Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

АЛХАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ:

  • Хөтөлбөрийн ерөнхий удирдагч:

Дархан-Уул аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Х.Эрдэнэпил;

  • Хөтөлбөрийн чиглүүлэгчид:

Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбооны тэргүүлэгч гишүүн Д.Амгалан

Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбооны тэргүүлэгч гишүүн Г.Анхбаяр

Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Анхбаяр;

Уртын явган алхалтын хөтөлбөр нь нийт 50 км-ийн аялал үргэлжилнэ: 

  • Алхалтын хөтөлбөрийн чиглэл (10.27-ны өдөр):

Нэгдүгээр хөтөлбөр: 

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хөлбөмбөгийн талбай (0) – Найрамдлын өндөрлөг хөшөө – Залуучууд театр Найрамдал талбай – Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордон(1.25км)  – Залуусын оргил(2.8 км) – 4км алхалт – Бэрх хайрхан(6.8 – 14.8 км бүрэн тойрно.) 

(Өдрийн хоол + амралт)

Хоёр дугаар хөтөлбөр: 

Бэрх хайрхан – Залуусын оргил(4 км) – Их сургуулийн гудамжны уулзвар(6.2 км) – Үйлчилгээний төв – 16 давхар ба цаган хөшөө(7 км) – Дархан 50 цогцолбор(7.5) – Спорт цогцолбор(8 км) – Байгаль орчны уулзвар – Залуучууд театр – Найрамдлын өндөрлөг хөшөө(8.5 км) 

  • Алхалтын хөтөлбөрийн чиглэл (10.28-ны өдөр):

Гуравдугаар хөтөлбөр: 

Дархан хот – Морин хуур цогцолбор – Монголын хамгийн том дүүжин гүүр – Бурхантын оргил(1.5 км) – Автобусаар хөдөлгөөн үйлдэх – Мөөл уул (Мөөлт өндөрын хавцал) 15 км алхалт – Автобусаар хөдөлгөөн үйлдэх – Дархан хот Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хүүхдийн төмөр зам, сургалтын төв

(Галт тэргээр аялах – Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн)

(Өдрийн хоол + амралт)

Дөрөвдүгээр хөтөлбөр: 

Дархан хот Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн “Найрамдлын өндөрлөг” хөшөө(0 цэг) – Залуучууд театр – ILOVE DARKHAN талбай – Морин хуур цэцэрлэгт хүрээлэн(2км) – Хуучин дархан 4 замын уулзвар(3.1км) – БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Дархан хотын хүндэт иргэн Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж(3.4 км) – Сансрын нисэгчдийн хөшөө – Хаалтын үйл ажиллагаа болох газар (4 км -бариа)

ДОЛОО. ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

50 км замыг бүрэн туулсан тухай Амжилтын сертификат, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа

Нэгдсэн зураг авалт, үдэлтийн үйл ажиллагаа

DAKHAN WALKING FESTIVAL – 50 оролцогчоор бүртгүүлэх тухай:

10 км алхалт хийх бол:

– Хэрвээ та 10 км алхалтын хөтөлбөрт хамрагдах хэсэг буюу Дархан-Уул аймгйин төр, төрийн өмчит компани, хувийн хэвшлийн бүрэлдэхүүнд буй бол байгууллагаараа нэгдсэн бүртгэлд хамрагдах тул цахимаар бүртгүүлэх шаардлагагүй болно.

50 км алхалт хийх бол:

– Хэрвээ та Улаанбаатар хот болон бусад аймгаас Дархан хотод хүрэлцэн ирж оролцож буй алхагч бол: https://forms.gle/TsBqrdkHxcKv2Mtv6 энэхүү холбоосоор холбогдож бүртгүүлнэ.

– Хэрвээ та Дархан-Уул аймгаас оролцож буй алхагч бол: https://forms.gle/54XBG7NKTzDAevgQ6  холбоосоор бүртгэлээ баталгаажуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9490-9900, 9090-9490, 9907-7358, 9902-7448 дугааруудаас лавлана уу.

Холбоотой мэдээлэл

Back to top button