Дарханчууд явган алхалтын фэстивалд нэгдэж байна
DARKHAN WALKING FESTIVAL – 50 уртын явган алхалтын фэстивал өнөөдөр нээлтээ хийлээ
Дархан хот нь Монгол улсад анх удаагаа явган алхалтын замын Олон улсын тэмдэг, тэмдэглэгээний стандарт нэвтрүүлсэн хот болж байна. Дасгал хөдөлгөөнийг дадал болгоход уриалах зорилготой DARKHAN WALKING FESTIVAL – 50 өнөөдөр 620 гаруй иргэд оролцож байна.
Фэстивалын хөтөлбөрийг хүргэж байна
Нэгдүгээр хөтөлбөр:
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хөлбөмбөгийн талбай (0) – Найрамдлын өндөрлөг хөшөө – Залуучууд театр Найрамдал талбай – Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордон(1.25км) – Залуусын оргил(2.8 км) – 4км алхалт – Бэрх хайрхан(6.8 – 14.8 км бүрэн тойрно.)
(Өдрийн хоол + амралт)
Хоёр дугаар хөтөлбөр:
Бэрх хайрхан – Залуусын оргил(4 км) – Их сургуулийн гудамжны уулзвар(6.2 км) – Үйлчилгээний төв – 16 давхар ба цаган хөшөө(7 км) – Дархан 50 цогцолбор(7.5) – Спорт цогцолбор(8 км) – Байгаль орчны уулзвар – Залуучууд театр – Найрамдлын өндөрлөг хөшөө(8.5 км)
- Алхалтын хөтөлбөрийн чиглэл (10.28-ны өдөр):
Гуравдугаар хөтөлбөр:
Дархан хот – Морин хуур цогцолбор – Монголын хамгийн том дүүжин гүүр – Бурхантын оргил(1.5 км) – Автобусаар хөдөлгөөн үйлдэх – Мөөл уул (Мөөлт өндөрын хавцал) 15 км алхалт – Автобусаар хөдөлгөөн үйлдэх – Дархан хот Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн Хүүхдийн төмөр зам, сургалтын төв
(Галт тэргээр аялах – Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн)
(Өдрийн хоол + амралт)
Дөрөвдүгээр хөтөлбөр:
Дархан хот Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн “Найрамдлын өндөрлөг” хөшөө(0 цэг) – Залуучууд театр – ILOVE DARKHAN талбай – Морин хуур цэцэрлэгт хүрээлэн(2км) – Хуучин дархан 4 замын уулзвар(3.1км) – БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Дархан хотын хүндэт иргэн Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж(3.4 км) – Сансрын нисэгчдийн хөшөө – Хаалтын үйл ажиллагаа болох газар (4 км -бариа)
ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
50 км замыг бүрэн туулсан тухай Амжилтын сертификат, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9490-9900, 9090-9490, 9907-7358, 9902-7448 дугааруудаас лавлана уу.