Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийгдэж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийгдэж байна

Улаанбаатар Сонгдо эмнэлэг, БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлгийн эмч нарын баг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран энэ сарын 11,12-ны өдрүүдэд 09:00-13:00 14:00-17:00 цагийн хооронд Эрүүл мэндийн газрын 2 давхарт буюу Эрүүл мэндийн дэмжих төвд эрүүл мэндийн үзлэг, оношилгооны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар бамбай булчирхай, зүрх судас, уушги, бөөр, урологи, үе мөчний чиглэлийн үзлэгийг хийж, шаардлагатай тохиолдолд тухайн эмчилгээнд зориулсан эмийг үнэгүй олгож байна.

Үзлэгт хамрагдах иргэд ойрын хугацаанд хийлгэсэн шинжилгээ (цус/шээс, эхо, рентген) -ний бичгээ авчрах шаардлагатайг анхаарна уу.

Холбоотой мэдээлэл

Back to top button