Дархан хот цэвэр усны шугамаа шинэчилж, ухаалаг тоолуур нэвтрүүлж байна
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулан насжилт өндөртэй шугам хоолойг шинэчлэх, усны тоолууржилтын ухаалаг системийг нэвтрүүлэх зорилготойгоор “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж байна.
Тус төслийн хүрээнд нийт 13.3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ба тус ажил 34 хувьтай, 15000 ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжийн 500 тоолуур суурилуулалтын өмнөх бэлтгэл ажил хангагдаж байна. Хуучирч муудсан шугам хоолойнуудыг сольсноор ундны усны эх үүсвэрийн аюулгүй, найдвартай байдал хангагдах бөгөөд тус шугам хоолойнууд нь Евро стандартын 100 жилийн баталгаатай шугам хоолойнууд юм.
Энэ нь иргэд аялал, амралтаар хөдөө явах, гэртээ эзэнгүй үед ус алдах эрсдэл үүссэн тохиолдолд хохирол үүсэхээс өмнө алсын зайнаас усыг хаах, байцаагч гэрт нэвтрүүлэхгүйгээр тоолуурын заалтыг хаанаас ч өгөх бүрэн боломжтой болж байгаа юм