УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг бид анх удаа сонгох гэж байна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгох буюу сонгогч та тухайн тойрогт ноогдох мандатын тоогоор сонголт хийнэ. Харин УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу сонгогч та зөвхөн нэг нам эвслийг сонгоно

УИХ-ын гишүүнийг сонгох энэхүү 2 аргатай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу саналын хуудас нь 2 хэсэгтэй байна. УИХ-ын 78 гишүүнийг сонгох хэсэгт та өөрийн сонгохыг хүссэн тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Ингэхдээ тухайн тойргийн мандатын тооноос илүү эсвэл дутуу тоогоор тэмдэглэвэл таны саналын хуудас хүчингүйд тооцогдохыг анхаараарай.

Харин УИХ-ын 48 гишүүнийг сонгох хэсэгт та өөрийн сонгохыг хүссэн зөвхөн нэг нам эвслийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Нэгээс илүү нам эвсэлд санал тэмдэглэсэн бол таны саналын хуудас хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button