Хольсон хог хөглөрч, хогон овоолго өмхийрч байна – Цэц.МН
НийгэмТусгай сурвалжилгаХураангуй мэдээ

Хольсон хог хөглөрч, хогон овоолго өмхийрч байна

Дархан хотын өнцөг булан хаа сайгүй хог ачих машин хүлээж хогондоо дарагдаад удаж байна. Хөдлөхгүй болсон хогны машинууд таг зогсоод удсан болохоор хогонд дарагдаж хөглөрсөн байдал хаа сайгүй давтагдана.

Хэдхэн алхмын зайтай байрлах хогны савтай, ангилан ялгах зорилгоор будаж, бичиг  наасан  нь догь харагдах ч хольсон хог нь савнаасаа хальж хаа сайгүй хийсэж, овоорсон байдал бахь байдгаараа.

Ангилан ялгах зорилготой хуванцрын савыг байрлуулсан ч хуванцрын торон сагс хоосон, хуванцрууд хогны савны хажууд ил задгай хөглөрнө. Ангилаад хийж чадахгүй иргэдийн ухамсар дээр хольж ачаад хогийн цэгт нэг дор асгадаг байдал тос нэмнэ.

Хольвол хог, ангилбал баялаг гэдэг уриа лоозон хоосон биш ч ангилан буулгаж хүлээн авах цэгүүдийн асуудлыг олноор шийдэж, боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох, дэмжих замаар батлан харуулсан олон орны жишээ харж болно.

Хогны машинтай ачигч хүлээж, хогон овоолго хаяа тэлсээр, хот хогондоо дарагдсаар байгаа бодит байдалд дүгнэлт хийж, иргэд нь хогоо ангилъя, төрийн байгууллага нь хогоо саадгүй тээвэрлэе

 

Холбоотой мэдээлэл

Back to top button