Амьдралын цэнэгХураангуй мэдээ
Цэцэг тэвэрсэн эмээ нь хүүгийнхээ эрдмийн баярыг догдлон хүлээж байна
Энэ цэцэг ямар байна арай л их цагаан цэцэг авсан байна уу. Уг нь өнгө өнгийн цэцэг авна даа гэж бодсон юм. Сандраад ойрхон байгаа худалдааны төвөөс цэцгээ авчихлаа гэх тэрээр зөрж өнгөрөх хүн бүрийг инээмсэглэлээр угтаж сургуулийн үүдэнд хэн нэгнийг хүлээнэ.
Охин үрээс минь унасан амь. Миний өсгөсөн хүүхэд. Хүүхдүүд бие нь өссөн ч бидэндээ дандаа л бяцхан харагддаг шүү дээ гэж инээмсэглэх тэрээр эрдэм ном сурч эх орондоо хувь нэмрээ оруулахаар хичээнгүй зүтгэж яваа монголын мянга мянган эгэл жирийн хүүхдүүдийн төлөөлөл болсон хэн нэгний хайртай эмээ
Их эрдмийн далайгаас олж шүүрсэн бүхнээ туршлага болгон урагшилж буй хүүхэд залуусын зүрхэнд эх оронч үзэл, тархинд ихийг хийж бүтээж хүсэл тэмүүлэл дүүрэн байх болтугай