Д.Ану: Хуучин хувцас гэхээр ноорхой гэсэн үг биш үнэхээр гоё загварлаг хувцаснууд ч ирээд өдөртөө зарагддаг
Хүн бүрийн шүүгээнд хаана хэзээ юунд өмсөхөө тооцоолоогүй авсан хэт чамин эсвэл томдсон багадсан шинэ хувцас, багахан хэрэглэсэн ч өнгөлөг, загварлаг таарахаа больсон хувцас, эсвэл ижил загвартай өнгө ижил нэг төрлийн хувцас байдаг. Тэд танд хэрэгцээгүй ч хэн нэгний хайж байгаа загвар байж мэднэ.
Д.Ану хуучин хувцас авч зардаг дэлгүүрээ нээхдээ маш их эргэж байсан гэв. Хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэдэг бодол пост оруулж эхлэх мөчид үгүй болжээ. Дэлгүүрээ нээхээр засвар хийж байх үеэс л хувцсаа заруулахаар ирэх хүмүүс залгаж эхэлсэн бол дэлгүүрээ нээгээд гурав хоногийн дотор хувцас зарсан мөнгөө үйлчлүүлэгчдийнхээ дансанд шилжүүлж эхэлжээ.
Үйлчлүүлэгчид минь маш их баяртай байгааг хараад хүмүүсийн илүүдсэн хувцсыг зарж өгөөд л баймаар санагддаг. Пэйж хуудастаа пост оруулаад хүмүүст үзүүлж, санал болгох бүхий л боломжийг эрэлхийлдэг болохоор ажил минь эхлээд удаагүй ч урамтай сайхан, хүмүүсийн талархал дунд эрч хүчтэй ажиллаж байна гэв.
Тус дэлгүүрт зарагддаг бүх төрлийн хувцас байгаа хувцас 5.000-30.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна
Нэг хувцас дэлгүүртээ тавихад хоёр мянган төгрөг авна. Үйлчлүүлэгчийн хэлсэн үнээр борлуулж дансанд нь мөнгийг нь шилжүүлнэ. Түүний дэлгүүр хэрэглэдэггүй байсан хувцсаа зарцуулсан мөнгөөрөө хэрэгтэй зүйлсээ худалдан авах боломжийг хүмүүст олгож байна.
Хүссэн хүн бүрд ямар нэг боломж үргэлж байдаг жишээ бол энэ. Дэлхий нийтээрээ даавууны хэтийдсэн хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байгаа энэ үед түүний бизнес зарим хүмүүст боломж олгож байна.