НийгэмХураангуй мэдээ
Анагаах ухааны сургуулийн эмнэлгийн барилгын шав тавих ёслол боллоо
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн харьяа 50 ортой 9 давхар эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Улсын төсвийн 11,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх эмнэлгийн барилгын ажлыг “Вентана констракшн” ХХК гүйцэтгэх юм. Уг эмнэлэг ашиглалтад орсноор оюутнууд онолын мэдлэгээ практик дадлагаар баталгаажуулж боловсон хүчний чанар сайжрах, инновацид суурилсан эрдэм шинжилгээний ажлууд хийгдэнэ. Мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт хойд бүсийн иргэд зорин ирж үйлчлүүлдэг. Манай аймагт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 эмнэлгийн барилгын ажил хийгдэх юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг