БусадНийгэмХураангуй мэдээ
Дархан сумын 1-р багийг 8-р багтай холбосон гүүрэн гарцын зорчих хөдөлгөөнийг нээсэн байна
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийг тосгоны 1 дүгээр багтай холбосон авто замын гүүрэн гарцын ажил дуусч өнөөдөр ашиглалтад орлоо. Тус ажлыг улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Биг рентал” ХХК гүйцэтгэсэн байна.
Уг гүүрэн гарц ашиглалтад орсноор Дархан сумын 1, 2, 3 дугаар баг, Ширээ нуруу чиглэлд нэг урсгалаар зорчдог хөдөлгөөний эрчим буурч, төв замын ачаалал багасч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана гэж үзэж байна.