Хог татан авалттай холбоотой иргэдийн гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Хог хагдал татан авалт удааширч байгаа талаар иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөр хог тээврийн зориулалттай хоёр автомашиныг аймгийн Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн байна.
Хогоо өөрөө шахах зориулалттай Hino ranger автомашин нь Япон улсад үйлдвэрлэгдсэн 8.1 м3 багтаамжтай, 2.4 тн даацтай юм байна.Мөн 7 дугаар багт өөрөө татан авах механик бүхий 5 контейнертой хог тээврийн автомашин, Нийтийн эзэмшлийн гудамж талбай цэвэрлэх зориулалттай угаалгын буу дөрөв, зөөврийн цахилгаан үүсгэвэр хоёр, 4 тонны усны савнуудыг хүлээлгэн өгсөн байна.
Удахгүй гэр хороололд байрлуулах контейнер татан авах хоёр машин, 24 контейнер, хог тээврийн хоёр шахдаг машиныг худалдан авч хүлээлгэн өгөхөөр болсон байна.