ДэлхийНийгэмХураангуй мэдээЭдийн засаг
Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл форум болно
Инновацад суурилсан хөгжлийн төлөөх түншлэлийн форум нь Дархан-Уул аймгийн төдийгүй Төвийн бүсийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшил, их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд нэгдэн хамтын ажиллагаагаа өрнүүлэх, шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээх платформыг бий болгох зорилготой зохион байгуулагдаж байна.
Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн түншлэл форумд 10 гаруй улсын 40 гаруй эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны технологийн паркийн мэргэжилтнүүд, инновацийн компанийн төлөөллүүд оролцоно.Форумаар гарсан санаануудыг дүгнэх дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах юм.Энэ үеэр Дарханы ХААИС-д шинжлэх ухааны төвийн нээлт хийж, инновацийн гадаад дотоодын 30 гаруй байгууллагууд үзэсгэлэнгээ гаргахар болсон байна.
Энэхүү форумын хүрээнд зохиогдох салбар хэлэлцүүлгүүд:
Хүний нөөц ба авьяасын төвлөрөл
Шинжлэх ухаан технологийн цогцолбор түүний үүрэг ач холбогдол
Инновац ба энтрепренершип
Санхүүжилт ба олон талт түншлэл зэрэг сэдвүүдийг хөндөх болно.