Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д дарга тогтохоо болиод удаж байна. Төрд авлаа гэж нэг түжигнүүлдэг, томилгоо хийх гэж томчуудын дунд зодоон өрнөдөг нь нууц биш байсаар ирсэн. Төрд авсан хоёрхон жилийн хугацаанд л гэхэд гурван даргын нүүр үзээд амжсан байдаг. Сүр дуулиантай томилгооны цаана сүрхий их эрх ашиг нуугдан байдаг гэж олон нийт хардаж ирсэн.
Эгүүр.мн сайтад тус үйлдвэрт АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаяр, Үйлдвэрийн дарга Г.Дугаржав, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийг баривчилсан гэдэг мэдээлэл нийлэгджээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудыг их хэмжээний төмрийн хүдрийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргахыг удаа дараа оролдсон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй гэжээ. Мөн “Хүдрийн агууламжийн зөрүүнээс мөнгө унагасан” гэх үндэслэлээр 3 дарга баривчлагдсан бол шинэ дарга Я.Өлзийболд ажилтайгаа танилцаад буцсан тухай дурдсан байна.
Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг төрд авсанаар үйлдвэр ашигтай ажиллаж, ажил урагштай байна гэсэн агуулгатай нэвтрүүлэг хөвөрч байсан ч дарга тогтдоггүй асуудал нь дуусаагүй хэвээрээ л байгааг дээрх үйл явдал харуулж байна.
Дээрээ суудлаа олдоггүй байдал доод суудлуудаа ганхуулж дээрдсэн юмгүй бужигнаан дахиад эхэлсэн бололтой