НийгэмХураангуй мэдээ
Хүүхдийн зуслангийн эхний ээлжинд 300 гаруй хүүхэд амарч байна
50-аад жилийн түүхтэй Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан энэ зуны нээлтээ хийлээ. Эхний ээлж “Тэгш оролцоо” төвийн бүсийн цугларалтаар эхэлж Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас нийт 300 гаруй хүүхдүүд амрахаар цуглажээ.Нэгдүгээр ээлжээр Олон улсын зусланд багшилсан туршлагатай шилдэг 8 багшийг урьж хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Багш нар хамгийн их амрагчтай Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Сансар зуслангуудад 3-9 жил ажилласан туршлагаа “Зулзагын гол” зуслангийн багш нартай хуваалцаж байна.
Энэ жил “Анимед дурлагсад”, “English camp”, “Эрдэмтэн Нада” гэх мэт өөр өөрийн онцлогтой нийт 8 ээлжийг хүлээн авахаар төлөвлөөд байна.