Б.Түмэннаст: Дайчдадаа сумандаа, цэргүүддээ мориндоо гээд л сургалтаа эхэлдэг – Цэц.МН
Амьдралын цэнэгХураангуй мэдээ

Б.Түмэннаст: Дайчдадаа сумандаа, цэргүүддээ мориндоо гээд л сургалтаа эхэлдэг

Холын зайны 1000км уралдааны үеэр хол тасархай түрүүлж байхдаа бүргэдийн дэвэлт үзүүлбэрээрээ үзэгчдийн самсаа шархируулж, морины хурдтай давхилт дунд вино хундагалсан үзүүлбэр нь сошиалд шуугиан тарьж, эрэмгий бүсгүй, эрэлхэг морь хоёрын ур чадвараа гайхуулсан үзүүлбэрийн эзэн  Б.Түмэннаст “Гал шувуу” морин харвааны сургалтын төв хичээллүүлдэг.

Амьдралд нь өнгө нэмж, сэтгэлд нь маш том орон зай эзэлдэг спортын төрлийг солонгосчууд өөрсдийн өв гэж бүртгүүлсэн байхад монголчууд мориноосоо хөндийрч байгааг хараад бид эрэгтэй эмэгтэй гэлтгүй,  морьт харваа, газрын харваагаар хичээллэх хэрэгтэй гэж “Гал шувуу” сургалтын төвөө нээсэн байна.

Бэлтгэлийн талбайдаа хүүхдүүдэд багшладаг. Дайчдаа сумандаа цэргүүддээ мориндоо гээд л ярихаар хөгжилтэй хөөрхөн санагддаг. Хүүхдүүд нум сум харвах маш их дуртай. Боль гэсэн команд авахаа болчихдог. Миний охид харвадаг. Манай талбайд ирсэн хүүхэд бүр нум сум барьж, морь унах дуртай байдаг. Морьтон монголчуудын хөдөөгийн амьдрал тэр чигээрээ морин спорт шүү дээ гэж инээмсэглэв.

Гэрээс сааль, саалиас гэр гэсэн амьдралд минь цоо шинэ өнгө будаг болж, эрч хүч авхаалж самбаа нэмж, одонтой ээжийг одтой морьт харваач болгож төлөвшүүлсэн хийморьлог спортдоо тэрээ талархан дээдэлнэ.

Холбоотой мэдээлэл

Back to top button