Анагаахын уулзвараас Үйлдвэрийн район хүртэлх замыг 4 эгнээ болгож өргөтгөж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Анагаахын уулзвараас Үйлдвэрийн район хүртэлх замыг 4 эгнээ болгож өргөтгөж байна

Анагаахын уулзвараас Үйлдвэрийн район 3 замын уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож 14 метр өргөн замаар зорчих боломжтой болж байна. Дархан хотод баригдах Залуус хороолол, Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг гэх мэт төлөвлөгдсөн барилга байгууламжуудтай холбоотойгоор замаа өргөжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Анагаахын уулзвараас үйлдвэрийн район 3 замын уулзвар хүртэлх 4 эгнээ зам, тус замаас Улаанбаатар Дарханы замтай холбогдох зам болон дагалдах явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийн ажлуудыг Огторгуйн бүтээл замын компани хийж гүйцэтгэж байна. Төсөвт өртөг нь 9,7 тэрбум. Уг замын ажлыг энэ ондоо багтан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button