НийгэмХураангуй мэдээ
Дарханд барилгын материалын сорил шинжилгээний лаборатори баригдана
2024.06.23-ны өдөр буюу зуны дунд сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр Дархан-Уул аймагт Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн шавыг тавьсан байна.
Лабораторийн байгууламж нь 15×24 харьцаатай зоорийн давхартай, 2 давхар барилга байх юм. Улсын төсвөөр баригдах тус барилгын нийт төсөвт өтрөг 3.4 тэрбум төгрөг. Энэ онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалаар үндсэн барилгын карказ дүүргэлтийн ажлыг хийнэ. 2025.08.31-ны өдөр энэхүү барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шинэ лабораторитой болсноор төвийн бүсийн барилгын материалийн бүхий л шинжилгээг хийх боломж бүрдэнэ. Чанарын баталгаатай бараа материалиар баригдсан барилга байгууламжийн насжилт уртсаж хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх давуу талтай юм байна.